Хурдан морь

Хурдны өлгий нутаг

Сүхбаатар аймгийн Халзан сумын дэнж готойлгосон наадам.

       Халзан сумын харяат болон сумын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн байвал надтай холбогдоорой.

Сүхбаатар аймгийн Халзан сумын 84 жилийн ой хурдан морины уралдаан Уяачид: Наадам:

Монголын хурдан морины нэгэн цөм угшил Сүхбаатар аймгийн Халзан сум өнөө жил АХ-ын 88 жил, сум байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмаа 7-р сарын 3, 4-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Халзан сумыхан хэзээнээсээ хурдан хурц хүлэг мориороо алдартай, хурдан удмын адууны өлгий болсон сайхан нутаг бөгөөд сүлийн жилүүдэд энэ нутгийн унаган хүлгүүд улс бүсийн довон дээрээс айраг түрүү алдахгүй сайхан хурдалж байгаа билээ.

 

Сүхбаатар аймгийн Халзан сумаас МУМУяач Цэндсүрэнгийн Онгуу, хурдан халиун азаргаараа Монголын хурдан морь сонирхогчидын дунд алдаршисан МУМУяач Аюушийн Ухна, МУАУяач Пүрэвийн Монхцой, МУАУяач Санжаагийн Мажигсүрэн, МУАУяач Б.Лхамсүрэн тэргүүтэй ААУяач 44, САУяач 85 төрөн гарсан билээ. Халзан сумын өнөө жилийн баяр наадамд зургаан насны нийт 400 орчим хурдан хүлэг ган дөрвөн туурайгаараа газар бөмбөрдөн наадмын тэнгэрт алтан тоосоо өргөжээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын 84 жилийн ой хурдан морины цуваа: Азарга: - 64 1 Халзан сумын уяач Ц.Хүрэлбаатарын хар 2 УБ хотын уяач Наранбаярын зээрд 3 Халзан сумын ААУяач Р.Мөнхтөрийн хар /өнөө жил Дорнод – 2009 зүүн бүсийн наадамд түрүүлсэн/ 4 Халзан сумын уяач Түвшинбаатарын хонгор 5 Халзан сумын харъяат САУяач Ганбаатарын хонгор Их нас: - 85 1 Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул ЖО ХХК-ны захирал Ж.Оюунбаатарын хул /Сүхбаатар аймгийн Халзан сумын ААУяач Ооёогийн унаган адуу, улс бүсийн наадамд 5 айрагдаад байгаа/ 2 Баруун-Урт сумын уяач Лхагвасайханы хүрэн / өнөө жил Дорнод – 2009 зүүн бүсийн наадамд түрүүлсэн / 3 УБ хотын уяач Эрдэнэбилэгийн хээр 4 Халзан сумын уяач Амарзаяагийн хүрэн 5 Халзан сумын уяач Чулуунбаатарын хээр Соёолон: - 72 1 Баруун-Урт сумын уяач Ганхуягийн хонгор 2 Халзан сумын ААУяач Адъяагийн хээр 3 Асгат сумын харъяат “Их-Уул ХХК”-ны захирал ААУяач Баяраагийн хүрэн 4 Халзан сумын ААУяач Мөнхсүрэнгийн хонгор 5 Халзан сумын ААУяач Магсарын хар Хязаалан: - 82 1 Халзан сумын уяач Батмөнхийн хонгор 2 Халзан сумын ААУяач Ооёогийн хээр 3 Халзан сумын уяач Д.Ганбаярын ногоон 4 Халзан сумын уяач Г.Мэргэнбаатарын хар 5 Халзан сумын уяач О.Отгонбаярын буурал Шүдлэн: - 53 1 Халзан сумын уяач Г.Зоригтбаатарын хонгор 2 Халзан сумын уяач Эрдэнэбулганы халтар 3 Халзан сумын уяач Ц.Чулуунбаатарын хүрэн 4 Халзан сумын уяач Мөнхсүрэнгийн халтар 5 Халзан сумын уяач Төмөрсүхийн хонгор Даага: - 38 1 Халзан сумын уяач Батмөнхийн хонгор 2 Баруун-Урт сумын уяач Хүрэлсүхийн халтар 3 УБ хотын уяач Эрдэнэбилэгийн алаг 4 Халзан сумын уяач Мөнхсүрэнгийн улаан 5 Халзан сумын уяач Адъяагийн хонгор тус тус айрагдаж түрүүлэн уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо баярлуулжээ.

Жил жилийн наадмаар манай Халзан сумын уяачдын ур чадвар сайжирч үүнийгээ дагаад адууны хурд сайжирч байна.

 

Бичлэгийн тоо : 7 | Дэлгэцэнд : 1-7

Монгол улсын манлай уяач АЮУШ УХНА

2012-02-17 09:30:16

1929 оны морин жилийн намар одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Дэрсэн хашаат гэдэг газар отор хийж явсан  Аюушийнд нэгэн хүү мэндэлсэн нь өдгөөгийн Манлай уяач А.Ухна агсан билээ. 1953 онд хугацаат цэргийн албанд татагдсан тэрбээр 3-н жил цэргийн агт хариулж байгаад 1956 онд цэргээс халагдсан байна.Цэргээс ирсэн идэрхэн залуу нэгдэл байгуулахад гар бие оролцон, багийн даргын албыг хашиж эхэлсэн түүхтэй. Их уяач А.Ухны дүү нар бүгд дээд боловсрол эзэмшин суурин газар шилжсэн бөгөөд өөрөө айлын том хүү болохоор аав ээждээ туслах ёстой гэсэн бодлоор сургууль соёлын мөр хөөлгүй, мал маллах арга ухаанд суралцан үлдсэн.Хэдийгээр боловсролын мөр хөөгөөгүй ч бие дааж бичиг үсэг суран, боловсролтой хүнээс дутахааргүй мэдлэг чадвартай,хурдан морь уях эрдэмд чамгүй нэвтэрч. баг, бригадын даргын ажлыг 30 жил тасралтгүй хийсэн зон олондоо хүндлэгдсэн буянтай сайхан буурал байлаа.

Нийтэлсэн : колон | Уншсан (385) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Буруу болон зөв уяатай морины засал

2011-12-19 14:13:08

Таргадсан морины хүчийг буулгах гэж ажлыг ширүүдүүлснээс зүдэргээ авдаг. Дулаан өдөр тарган морины хүчийг буулгахдаа өглөө нарнаас өмнө нэмнэж хөлс авч болно. Мөн бороо орсны дараа юмуу үгүй бол зориуд усаар сайн угаагаад үсийг хатахлаар нэмнэж сайн хөлс авбал ядаргаа зүдэргээ бага, хүч нь амархан буудаг. Их дулаан өдөр хөлс авч үсийг хатсаны дараа хүйтэн усаар шавшиж чичиргэж болно. Хөдөлгөөн муутай морийг үдшийн бүрэнхийд нэмнэж хөлслөнө. Хөлсөлсний дараа зөөлөн хөдөлгөж байгаад адууг нь холдуулан ганцааранг нь сул тавь.

Буруу уясан морины үсний өнгө нь буурч хөлс нь гарахгүй болдог. Үүнийг салхин хий цохих гэнэ. Хий цохиулсан морийг нартай дулаахан өдөр дөрвөн туурайг нь сэтэртэл хөлс авч том майханд  оруулж хөлсийг даацалдуулж хусна. Гэхдээ төрөлхийн задгай биш хөлстэй адуу байдгийг анхаарууштай. Ийм адууг их оролдох хэрэггүй. Зүдэргээ авч үс нь унаж эхлэх үед  нь 3-5 өдөр дараалан ойролцоо уруу газар тарлавал тохирно.

Нийтэлсэн : колон | Уншсан (576) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Торгон ир тааруулах

2011-12-19 14:03:19

Хурдан морины хүч таргыг гурав ангилдаг. Нэг хүчин дээр Уяаг яг тааруулсныг ир гэнэ. Тарган, дунд, туранхай гэж гурван ирний аль ч үед ирлэж болно. Энэ нь олон язгууртны шинжийн төрөлд нь тааруулж чадвал тарган, дунд, туранхай аль ч ирэндээ морь сайн хурдлана.

Аль хүчин дээр нь морио ирлүүлэх нь уяачийн эрдмээс шалтгаална.

Морь дээр дурьдсан гурван ирний ямарт нь илүү давхил ордгийг харгалзан таргандаа сайн давхидаг морийг тураалгүйгээр уралдуулах гэсэн үг юм.

Тарган ирэлсэн морь нь бороотой юмуу сэрүүн үед мөн өглөө оройн сэрүүнд хурдална. Туранхай ирлэсэн морь нартай дулаан үдийн үед хурдална.

Дунд ир гэдэг нь өлөн бөөрөнхий хүчтэй морийг хэлнэ. Энэ нь аль ч нөхцөлд хурдална.

Туранхай ирэлсэн морийг бороонд норгохгүй уралдуулна. Ер нь аль ч ирэнд давхиулах морийг наадам ойртсон үед бороонд норгох, хужир идүүлэхээс болгоомжил. Ингэх нь гэдэс солих муу нөлөөтэй.

Хурдан хүлгийн арьс, шүд

Хурдан мориныхоо аман хүзүүний ар талаас нь базахад муу морь духайж тавиулна. Сайн морь урагш шөвийж гарыг тавиулна. Ямарваа хурдан морь олон янз төрдөг боловч арьс нь хамгийн нимгэн, дунд, дээд, зузаан гэх мэтээр ангилна. Ус, гал, хий, махбодид төрсөн морины арьсыг гурав ангилна.

Нийтэлсэн : колон | Уншсан (522) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Уяа заслаасаа

2011-12-19 13:51:59

Уяа заслаасаа

Морио уяж засалгүй уралдуулах хүн нэг ч үгүй бөгөөд ардууд хэзээнээс нааш хурдан морьдыг  бүхий л шинж төрхөнд нь тохируулж сойн, хагсрааж наадамд сайтар бэлтгэсээр ирсэн. Уяач бүр хурдаа уях өвөрмөц арга барилтай байдаг. Тэр нь дээр дурдсан шинж төрхөнд нь тааруулж уяхыг хэлж байгаа юм. Морийг уяа засалд хэрхэн яаж тохируулах тухай хурдан морины шинж, судруудад дэлгэрэнгүй бичсэн нь вий. Жишээ нь, Шинжийн сударт хурдан бөгөөд шинж нь хатуу засалтай морийг 24 хоног уя, үүнийг 7 сорь, 3 сунга ингээд дараа нь 20 хоног уя, 5 үсрэг, 2 сунга, тэгээд морийг 15 хоног уя, 2 үсрэг, нэг сунга, барьсан өдөр хар цагааныг ялгах газрын хагасаас довтолж ирээд, бага гишгүүлж байгаад уя.

Нийтэлсэн : колон | Уншсан (304) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

АДУУНЫ ТУУРАЙН ТАЛААРХ СУДАЛГАА

2011-12-19 13:28:55

АДУУНЫ ТУУРАЙН ТАЛААРХ СУДАЛГАА                                    Д.Самданжамц: МУ-ын зөвлөх мал зүйч

Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн ажиглалтынхаа үр дүнд морь таних талаар арвин их туршлага хуримтлуулжээ. Монголчуудын адуу эдлэх соёлын дээд нь хурдан морь шинжих, уях, засах явдал юм. Хурдан морины гол шинжүүдийн нэг бол туурайн хэлбэр байдаг. Мон

 

гол адууны туурайн талаар урьд нь хийгдсэн судалгаа одоогоор алга байна.

Иймээс бид монгол адууны туурайны хэлбэр, хэмжээг байгаль цаг уурын бүс бүслүүрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй болохыг хулангийн туурайтай харьцуулан судлав.

Хурдан морийг шинжих гадаад шинжид туурайн шинж гол үүрэгтэй байдаг. Туурайг лавай, аяган, махан, шувууны хумсан, сарлагийн туурай гэх мэтээр дотор нь хувааж  үздэг.

 

Нийтэлсэн : колон | Уншсан (641) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн аль сум хамгийн хурдтай вэ

2011-12-19 13:16:38

Халзан сумын хүлэг болгон

Хаана ч очсон түрүүлнэ.

Халзан сумын залуучууд болгон

Хаана ч очсон нутгийнхаа нэрийг гарганааа гэж............
Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн гаралтай хурдан хүлгүүд Их хурд, улс, бүсийн уралдаануудад давамгай хурдалж олон түрүү айраг хүртэж байгаа билээ. Энэ байдалтай холбоотойгоор Монголын бараг л бүх аймаг, сум руу Сүхбаатар адууг зөөж, уяж хурдлуулж байна. Үүний үр дүнд аль ч аймаг, суманд Сүхбаатар аймгийн унаган адуу түрүүлж, айрагдах нь ердийн үзэгдэл болоод байна.


 

Нийтэлсэн : колон | Уншсан (1151) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Монгол улсын Тод манлай уяач Д.Онон

2011-12-17 13:37:43

 

Хурдан морийг сонгож авахдаа хүмүүс бүх талыг нь шинжиж сонгодог байж таарна.Та бол хамгийн түрүүнд юуг нь онцолж хардаг вэ?
-Би бол айлын адуунд ороод эхлээд морины толгойг л харна.Толгойноос тэр адууны уушиг бөөр ,элэг гэхчилэн дотоод эрхтнээс авахуулаад их олон юмыг харж болно шүү дээ.Бас дал мундааг онцгойлон хардаг.
Тухайлбал толгойноос нь уушгийг яаж харж болдог байна. Жаахан дэлгэрүүлж хэлэхгүй юу?
-Хоёр нүдний хоорондох зай хичнээн их ,өргөн магнайтай байна хамрын савхан яс нь төдий чинээ өргөн байдаг. Түүнийгээ дагаад амьсгалах эрхтэн нь уужим байдаг. Амьсгалах эрхтэн уужим байна гэдэг хавирганы матаас сайн байж таарна .
Тэгвэл нүднээс нь юуг “уншиж ”болох вэ?
-Нүд бол элэгний гадар шүү дээ.Элэг сайн бол нүд тунгалаг л байж таарна.Хөмсөг бол сэтгэлийг илэрхийлнэ.Нүдний дэлгэц том ,зузаан хөмсөгтэй байх юм бол зориг зүрхтэй ,сэтгэл агуу л байдаг. Духных нь зай бага нарийхан,нүд нь жоотойсон, нимгэн зовхитой адуу зүрх муутай байдаг .Харин өнөөх том нүд духтайнууд чинь баргийн тэнэг хүн буруу ажил хийхэд ч өөрөө зүтгэдэг л байхгүй юу.
 
 

 

Нийтэлсэн : колон | Уншсан (1053) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй